Home » 2016 » January » 27 » Удахгүй онлайн швед хэлний хичээл
1:17 AM
Удахгүй онлайн швед хэлний хичээл

Сайн байцгаана уу? 

Миний бие өөрийн мэддэг чаддаг зүйлээ ашиглан Шведийн Вант Улсад суугаа Монголчууддаа аль болох турлахыг хүсдэг билээ. Олонтой ажилглаж явсаны эцэст ер нь хэлтэй бол хөлтэй юм байдаг гэдэгийг ойлгож эхэлсэн төдий... Үүнээс улбаалан Монголчууддаа өөрийн сурсан зүйлээ хуваалцахыг хүссэн юм. Тиймээс өөрийн Youtube суваг болон Facebook түүнчлэн блог нээн та бүхэндээ туслах үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Би сурдаг, ажилдаг цаг зав багатай. Гэхдээ тэглээ гээд бас зүгээр сууж чадахгүй юм шиг байна. 

Ганц дайчин ганцаардахгүй... гэхдээ надаас сайн мэддэг чаддаг хүмүүс өч дөчнөөн бий. Мэддэг чаддаг хүмүүс маань боломжоороо өөрсдийн туршлагаасаа хуваалцах байх гэдэгт найдаж байна. Надтай хамтарч ямар нэгэн зүйл бусдынхаа төлөө хийхийг хүсвэл:Facebook хаягаар минь холбогдоорой.

Миний бие 2010 оноос хойш бие даан компьютер дээр янзан бүрийн зүйл сурч ирсэн. 

*Зураг янзалдаг програм (Photoshop)
*Бичлэг янзалдаг програм ( Camtasia, Sony vegas г.м)

Миний блогын талаар гэвэл, Швед дэх Монголчууддаа зориулсон зарын булан (мэдээж үнэгүй зар тавих эрхтэй.) Мөн сүүлийн үеийн сонин содон мэдээ мэдээлэл.

Эцэст нь...

"Миний блогт тавтай морил!"

Category: Lesson | Views: 580 | Added by: Админ | Rating: 5.0/1
Total comments: 0
N$)?>
Хүсэлт: 1 Код *: